Tuesday, May 13, 2014
Сорхогтан бэхи хатан
1203 онд Чингис хаан хэрэд аймагтай байлдан эзэлж Ван хааны дүү Жахахамбуу өөрийн хоёрдох охин Сорхогтан бэхиг хатан болгон өгөхөд түүнийг Чингис хаан өөрийн отгон хүү Тулуйд хатан болгон өгсөн юм.Тулуй болон Сорхогтон бэхи хатан хоёрын дундаас цагийг эзэлсэн 4 их хаан ганц охин төрсөн ба энэ цагаас эхлэн Монголын алтан ургийн 36 хааны 33 нь Тулуйн удам юм.Мөнх хаан [1208-1259]он тэрээл их Монгол улсын дөрөвдүгээр их хаан болж өргөмжлөгдсөн юм.Хубилай хаан [1212-1294] тэрээр Хятадыг бүрэн эзэлж Монголын нийслэл Хар хорин г бээжин лүү шилжүүлжээ. Хүлэгү хаан [1217-1265] тэрээр Мөнх хаанаас зарилаг аван баруун тийш аян дайн хийж иран,ирак,үзбэк,киркиз,эзлэн Ил хаант улсаа байгуулсан юм Ариг бөх хаан [1232-1266] 1260 онд их хуралдай зарлуулж өөрийгөө ИХ МОНГОЛ улсын зүй ёсны хаан хэмээн өргөмжилжээ.Тэмүгин бэхи төрсөн он нас барсан өдөр тодорхойгүй.1232 онд ИХ МОНГОЛЫН хаан Өгөөдөй хүндээр өвчилж эдгэхгүй байхад бөө удган нар дотно нийх нь хүнээр тахил өргөвөл эдгэрнэ гэхэд Тулуй өөрийгөө золиосолж бөө нарын шившиж өгсөн хортой архийг уун нас баржээ.Өгөөдөй хаан төд удалгүй тэнхэрч түүний хатан Сорхогтан бэхид Тулуй н эзэмшлийн газар нутаг мөн айл өрхийг бүгдийг өгчээ.Мөн Өгөөдөй хаан Сорхогтан бэхийг Гүюг д хатан болгон өгөх гэхэд Сорхогтань бэхи: «Хааны зарлигийг хэрхэн зөрчиж болох билээ. Гэвч өнчин үлдсэн хэдэн хөвгүүнээ өсгөн хүмүүжүүлж, тэднийг гарыг нь ганзаганд, хөлийг дөрөөнд гишгүүлэхийг хүснэм» хэмээн айлтгасанд Өгөдөй тэр үгийг зөвшөөрч, Сорхогтанийг Гүюгт хатан болгох саналаасаа татгалзжээ.Сорхогтан бэхи хатан Ил хаант улс буюу Хүлэгү хааны байгуулсан улсад өөрийн нэрэмжит 1000 сурагчтай сургууль нээсэн нь одоог хүртэл иранд үйл ажил гаагаа явуулсан хэвээр байгаа юм тэр сургууль нь лалын улсуудад чамгүй нэр хэдтэй юм.1241 онд Өгөөдөй хаан таалал төгсөж хааны орыг түүний хатан Дөргөн хатан төр барьж байхад олон ноёдын санаа сэтгэл хувирч байгааг анзаарч Сорхогтан бэхи хатан ИХ ХУРАЛДАЙГ шамдуулан Гүюгийг хаан ширээнд залхийг хөхүүлэн дэмжээ.Сорхагтан бэхи хатан алтан ургийн эв нэгдэл хаад ноёдыг эрхэмлдэг муудалцсан г эвлэрүүлдэг өглөгч сайхан сэтгэлтэй алсын хараатай хатан байсан юм.1248онд Гүюг хаан нас барж 1251 онд их хуралдай дээр оролцсон алтан ургийхан 2 тал болж маргалдаж байгаад Батыг хаан болгох дээр тогтов тэрээр санлыг хүлээж аваагүй юм.Бат Мөнхийг дэмжин хаан болгожээ.Бат ягаад хаан ширээнээс татгалзсан явдал 1236 онд Бат,Гүюг 2 баруун тийш Европ руу хийсэн аян дайны үед Гүюг, Бат хоёр санал зөрөлдөж муудалцаж түнжин хагарсан юм.Гүюгийг хаан ширээнд суухад Бат ирээгүй тул Гүюг их цэрэг аван Батыг гэнэдүүлэн дайлаар морьдсонг мэдэн Сорхагтан бэхи Батлуу элч довтолгож элэрүүлсэнг санаж нэрээ татсан гэж үздэг билээ.Энэ агуу хүнээс хойш Алтан ургийхан эвдэрч хаан ширээ булаацалдаж хоорондоо дайтаж байсан үе бий.Сорхогтан бэхи хатан амьдрал ийнхаа сүүлийн жилүүдийг Ил хаант улсад өнгөрөөж тэндхийн хүмүүст тусалж дэмжиж байгаад 1252 онд Ил хаант улсын нийслэл бухар хотод Мөнх хөх тэнгэрт заларчээ энэ агуу хүний бунхан өдгөөг хүртэл иранд байгаа ба лалын ертөнцөд одоог хүртэл нэр хүндтэй санан дурсаж байдаг юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment